Ирэх сарын 4-нд “Хүннү эйр” компани Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлд эхний нислэгээ хийнэ

2021-11-23 12:401min0
32

ОХУ, Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Нислэг сэргээснээр Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскийн чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдэнэ.

Үүнтэй холбоотойгоор “Хүннү эйр” компани Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн хуваарьт нислэгээ ирэх сараас эхлэн үйлдэхээр болжээ. Ингэхдээ долоо хоногт нэг удаа нислэг хийнэ. Эхний нислэгээ арванхоёрдугаар сарын 4-нд үйлдэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй