Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны захиалгаар Өөрчлөлтийн хөтөч ДЭСЗИ ТББ байгууллага нь 9-р сарын 3-ны өдрөөс 11-р сарын 26-ны өдөр хүртэл Баасан гараг бүр ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд баривчлагдсан иргэдэд “Архинд донтох өвчин болон түүнээс ангижрах нь” сэдвийн хүрээнд хичээл зааж байна.
9 болон 10-р сард радио үүслээр хичээл орсон бол энэ 11 дүгээр сард халдвар хамгааллын дэглэмээ сахин танхимаар хичээл зааж байна. Энэ ажлын хүрээнд одоогоор 513 иргэнд хичээл зааж, гарын авлага тараалаа.