Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд боловсруулах үйлдвэр болон нэмүү өртгийн сүлжээний бүтээгдэхүүнийг бий болгоно хэмээн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
Энэ хүрээнд махны дөрвөн үйлдвэр бүсчилсэн байдлаар байгуулах бөгөөд Булган, Архангай, Ховд, Дорнод аймгууд сонгогдоод байгаа аж. Үйлдвэр байгуулахын тулд Хятад улстай тэрбум ам.долларын зээлийн хэлцлийг хийж байгаа ба хэлэлцэл амжилттай болбол ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2023 онд жишиг үйлдвэрийг ашиглалтад оруулах аж.