Нийт 15 аймгийн 99 сум шүлхий өвчний голомттой

2021-11-16 11:551min0
555

Энэ жил нийт 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгдсэн тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Тэрбээр “Энэ жил манай улсад дөрвөн удаа малын гоц халдварт өвчин гарсан. Бид авах ёстой арга хэмжээгээ аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний голомт нийт 15 аймгийн 99 суманд 158 бүртгэгдсэн. Одоогоор 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан.

Бид өнөөдрийн байдлаар уг өвчний хорио цээрийн дэглэмээс 65 хувьтай гарсан. Бусад бүсүүд хяналтад байна.

Халдвар гарсан газруудын бүс буюу сумаас мах бэлтгэхгүй. Тиймээс өвчлөл бүртгэгдээгүй аймгаас хүнсний хэрэглээний махаа бэлтгэх боломж бүрэн бий. Махны эрүүл ахуйн аюулгүй байдалд ямар нэг асуудал үүсэхгүй” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй