Энэ оны аравдугаар сарын байдлаар 93 улсын 5,741 иргэн манай улсад хөдөлмөр эрхэлж байна.
Үүний дотор ойролцоогоор 300 орчим гадаад хүүхэд асрагч ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн ихэнх нь Филиппин улсаас ирдэг байна. Харин манай улсын хувьд хүүхэд асрагч гэдэг утгаараа хөдөлмөрийн зөвшөөрөл өгдөггүй бөгөөд боловсролын байгууллагын багш гэдгээр зөвшөөрөл олгогддог аж. Нөгөө талдаа иргэд хоорондын гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг байна.
БНСУ-д нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажилчдын хувьд хуулиар зохицуулах асуудал огт биш. Харин манай яамны харьяа байгууллага учраас энэ асуудал манай төсвөөр зохицуулагддаг. 2022 оны төсвийн хувьд цалин хөлсийг нь БНСУ дахь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан оруулж батлуулсан байна.