ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймгийн 435 дугаар хаалттай хорих ангийн хүмүүжигчид Монголын нууц товчоог 588 хуудас нүүр бүхий даавуун дээр монгол бичгээр зүү ороон оёжээ.
Энэ жил ШШГЕГ-ын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй уялдуулан тус ангийн хүмүүжигчид өөрсдөө санаачлан нийт 46 хүмүүжигч хоёр жил орчмын хугацаанд оёж, урлаж дуусгасан байна.
Бүтээлийг урлахын тулд хүмүүжигч нар монгол бичиг сургах шаардлага тулгарсан бөгөөд тэд Төрийн соёрхолт, ардын багш Ш.Чоймаагийн хичээлийг интернэтээс татан авч, суралцсан байна. Мөн соёлын хосгүй үнэт энэхүү өвийг бий болгоход Ш.Чоймаа багш тус бүтээлийн редактороор ажиллаж, тусалсан байна.