Дэлхий дахинд олон үзэгчийн сонирхлыг татаад байгаа Солонгосын олон ангит кино болох “Squid Game” киноны найруулагч Hwang Dong-hyuk энэ сарын 8-нд Лос Анжелес хотод болсон Netflix “Squid Game” арга хэмжээнд оролцжээ.
Тэрбээр энэ үеэрээ гадаадын хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлага өгөхдөө “2-р бүлэг маш их эрэлт, сонирхол, хайрыг хүлээж байгаа тул үүнийг хийхгүй байх боломжгүй. Тиймээс гарах нь гарцаагүй юм. Миний толгойд нэлээд хэдэн санаа байгаа ч хэзээ, яаж гаргахыг хэлэхэд хэцүү байна” гэлээ.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 17-нд нээлтээ хийснээсээ хойш дэлхий дахины анхаарлыг татаж, Netflix үйлчилгээ үзүүлдэг 83 оронд нэгдүгээрт жагссан энэхүү бүтээл нь Netflix-ийн хамгийн их ашиг олсон кино болсон юм.