МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна.
2021 оны 11-р сарын 8-ны ѳдрийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авч иржээ.
Мөн МИАТ ТӨХК 11-р сарын 10-ний өдрийн Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр Засгийн газрын захиалгат эмнэлгийн зориулалтай ачааг мѳн тээвэрлэн авчрахаар төлөвлөн ажиллаж байна.