COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 1,700 иргэн хийлгэснээр, бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 445,979-д хүрлээ. Энэ нь нийт хүн амын 14 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,256,084 иргэн буюу хүн амын 69.3 хувь нь хийлгээд байгаа бол 65.8 хувь нь буюу 2,141,350 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм.