Морин хуурын чуулга “Эрмитаж” болон “Мариинский”-д тоглоно

2021-11-03 16:19
954

ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан “Рерихийн” музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд тавьсан байна. Үүний дагуу Морин хуурын чуулгынхан энэ сарын 11-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод “Эрмитаж”-ийн концертын танхимд, 13-нд “Мариинский” театрт урилгаар тоглохоор болжээ.

Уг тоглолтод Морин хуурын чуулгын уран бүтээлчдээс гадна Үндэсний их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармонийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцож уран бүтээлээ хүргэх юм байна.