УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч зургаа, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч таван нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг энэ сарын 15, 16-нд зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллагыг бүртгэж эхэлжээ. Сонсголд 15 ажиглагчийг оролцуулах юм байна.
Дараах нэр дэвшигчид томилгооны сонсголд оролцох юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчид:
- Н.Отгончимэг
- Д.Эрдэнэчимэг
- Н.Баасанжав
- Р.Онончимэг
- Д.Зүмбэрэллхам
- Н.Мөнгөнцэцэг
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчид:
- Ц.Давхарбаяр
- Д.Ариунтуяа
- Д.Мягмарцэрэн
- Д.Эрдэнэчулуун
- Х.Хашбаатар