Алдарт дуучин Энрико Карузо агсны 100 жилийн ойд зориулсан дэлхийн дуурийн дуулаачдын А зэрэглэлийн “Vencero World Opera Singing Competition 2021” уралдаан өнгөрсөн сарын 28-31-ний өдрүүдэд Итали улсын Наполи хотод болж амжилттай өндөрлөлөө.
Тус уралдааны нэгдүгээр шатанд 45 орны 730 дуучин өрсөлдсөнөөс Монгол Улсаас С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын найман дуучин шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтанд оролцохоор болсон ч ОХУ-аас Итали руу зорчих виз гарах боломжгүй болсон тул Т.Энхбат, С.Батчимэг нар оролцож чадаагүй байна.
Манай дуучдын хувьд шагналт байр эзлээгүй ч дэлхийн хамгийн том дуурийн 12 театрын захирал, удирдлагууд, найруулагчид, мөн алдартай шүүмжлэгчид, шүүгчдээс сайн үнэлгээ авсан байна.