Жулиан Ассанжийг шүүх хурал өнөөдөр эхэлнэ
2021-10-27 13:081min

Лондон хотын Дээд шүүх WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэхгүй байх шийдвэртэй холбоотойгоор АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэж эхэлж байна. Лондон хот энэ оны нэгдүгээр сард Ассанжийг АНУ руу шилжүүлбэл тэрбээр амиа хорлох эрсдэлтэй гэж үзээд, АНУ руу шилжүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм.
Ассанжийг дэмжигчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хэргийг хааж, шилжүүлэх хүсэлт тавихгүй байх хүсэлт гаргажээ.