Хэнтий аймаг, Галшар сумын Баянбадрал багийн “Зүүн адаг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 26-ны өдрийн 19:15 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 22:15 цагт очиход орон нутгийн иргэд 300 га талбай шатаж байсныг 21:25 цагт бүрэн унтраасан байжээ.