Такси үйлчилгээний UBcab компани цар тахлын хүнд хэцүү цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан 10,000,000₮-ийн шатахууны талоныг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандивлалаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвийн ачааллыг бага ч гэсэн хөнгөлөхийн тулд хувьдаа автомашинтай иргэдийг “сайн дурын жолооч”-оор ажиллуулж өрхүүдээр үзлэгийн багт хуваарилах ажлыг зохион байгуулж байгаа юм. Эдгээр “сайн дурын жолооч” нарт улсаас өдрийн 50,000 төгрөгийн урамшуулал болон 20,000 төгрөгийн шатахууны талон өгч байгаа юм.
Тэгвэл энэхүү ажлыг дэмжин “сайн дурын жолооч” нарт төр засгаас олгох 20,000 төгрөгийн шатахууны эрх дээр нэмээд 10,000 төгрөгийн шатахууны талоныг UBCab хамт олны зүгээс сэтгэлийн дэм болгон нэг сарын турш өгөх юм. Энэ зориулалт нь зөвхөн өрхүүдээр үзлэгт явж байгаа сайн дурын жолооч нарт өдөрт 10.000 төгрөгийн талон олгох зориулалттай хандив юм.
Дашрамд дурдахад UBCab компани нь 2013 оноос хойш хөгжүүлэлт хийгдэж байгаа Монгол залуусын бүтээсэн технологийн дэвшилтэт GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси, тээврийн үйлчилгээний цогц аппликэйшн юм. Та ганцхан аппликэйшн ашиглан Такси дуудлага, Дуудлагын Жолооч, Шуурхай Хүргэлт, Машин Түрээс гэх мэт өөрийн хэрэгцээнд тохирох бүх төрлийн тээврийн үйлчилгээг авах, дуудсан таксины жолоочоо хаана явааг хянах, аялал дуусах үед жолоочоо үнэлэх мөн аялал бүрээсээ сугалааны дугаар бүхий И-Баримт авах боломжтой болж байгаа юм. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг “UBCab – Онлайн такси үйлчилгээ” пэйж хуудаснаас аваарай.