Хятадын ӨМӨЗО-д  10-р сарын 20-ны 07:00 цагаас 10-р сарын 21-ний 10:00 цаг хүртэл коронавирусын халдвар авсан 3 тохиолдол  (Эрээн хотод 2 тохиолдол, Алшаа зүүн хошуунд 1 тохиолдол) шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр дотооддоо халдвар авсан нийт батлагдсан тохиолдол 15 болжээ. (Эрээн хотод 9 тохиолдол, Эзнэ хошуунд 5 тохиолдол, Алшаа зүүн хошуунд 1 тохиолдол)

Эдгээр хүмүүсийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд халдварт өвчний судалгаа, ойр хавьталтай хүмүүсийг тогтсон газар тусгаарлан шалгаж байна гэж Хятадын Олон улсын радио ӨМӨЗО-ны Эрүүл хамгаалал, Эрүүл мэндийн зөвлөлөөс иш татан мэдээлжээ. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн