Америкийн цагаан ордон өчигдөр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах хөтөлбөр нийтэлж, хөтөлбөр батлагдвал тэр даруй хэрэгжүүлэх болно гэжээ.
Цагаан ордон мөн өдрийн нэгэн мэдэгдэлдээ, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа нь АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн хянан хэлэлцэх үйл явц, цагийн хуваариас шалтгаалах болно гэжээ. Тус хоёр байгууллага нь тус тус 10-р сарын 26-ны өдөр болон 11-р 2-3-ны өдрүүдэд 5-11 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулж болох эсэх тухай хуралдах болно.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, засгийн газар хангалттай хэмжээний вакцин захиалаад байгаа бөгөөд хөтөлбөрийг баталсан даруй Америкийн 5-11 насны 28 сая хүүхдийг вакцин хамруулна. Америкийн 25 мянга гаруй хүүхдийн эмнэлэгт вакцин хийлгэх цэг ажиллуулна хэмээсэн байна.
Эх сурвалж: Синьхуа