Дайн дажингаас зайлсхийхийн тулд дэлхийн удирдагчид спиртийн төрлийн ундаа аваад хонгилд түгжигдэх хэрэгтэй. Ийм саналыг Монголын парламентын гишүүн, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблей дахь Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний Дамдины Цогтбаатар гаргажээ.
“Шилэн аяга, 100 грамм аваад л аль нэг хонгилд очоод түгжигдчих. Тэндээсээ хэл амаа ололцтолоо битгий гараарай. Хоёр шилний дараа тэд найзууд болоод л гараад ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдрийн ертөнцөд хүн бүрт хангалттай сайн зүйл бий” хэмээн “Валдай мэтгэлцээний клубын хуралдааны үеэр хэлжээ.
Жижиг орнууд их гүрнүүдийг хэл амаа ололцохыг хүлээж чадахгүй нь хэмээн тэрбээр хэлээд “Энэ асуудалтай ямар ч холбоогүй би улс орноо алга болгомооргүй байна” хэмээн улстөрч тэмдэглэжээ.
Сочи хотноо “Валдай” олон улсын мэтгэлцээний клубын 18 дугаар хуралдаан болж байгаа юм. Орос, гадаадын шинжээчид оролцдог арга хэмжээ аравдугаар сарын 18-нд эхэлсэн бөгөөд 4 өдөр үргэлжилнэ. Хуралдаанд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: RIA