ЭМЯ сүүлийн 24 цагт 1131 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1483-т хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 731 нь нийслэлд, 400 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 18.804 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 59.603 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.