Талибууд Афганистанд ой мод огтлохыг хориглоно

2021-10-15 15:051min0
01

«Талибан» хөдөлгөөнөөс томилогдсон Афганистаны Засгийн газар ой мод огтлох, мод хууль бусаар хил нэвтрүүлэхийг хориглох зарлигийн төсөл гаргасан талаар талибуудын төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгджээ.

“Ой мод огтлох, түүнийг худалдан борлуулалт, тээвэрлэхийг урьдын адил бүрэн хориглоно. Хууль сахиулах байгууллага болон орон нутгийн засаг захиргаа түүний хэрэгжилтэд хатуу хяналт тавих ёстой” гэжээ.

Афганистаны газар нутгийн 5 орчим хувийг ой мод эзэлдэг. Үнэндээ зүүн хэсгийн Гиндукуша бүсэд ой мод төвлөрчээ.

Эх сурвалж: MIR24

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй