БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарчээ. Тиймээс Хятад улсын талаас 2021 оны аравдугаар сарын 14-ний 07.00 цагаас эхлэн хилийн боомтыг хаах шийдвэр гаргажээ.
Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяр “Хятад улсын тал Эрээн хотын нийт иргэдээ коронавирусийн шинжилгээнд хамруулсны дараа хил нээх асуудлыг ярина гэсэн албан бус мэдээлэл байна. Орон нутгийн захиргаанд өнөөдөртөө албан тоот ирэх байх. Тэр үед хугацаа тодорхой болно” гэсэн мэдээллийг GOGO сайтад өгсөн байна.