Японы эзэн хаан Нарухито парламентын доод танхимыг огцрууллаа. Японы Доод танхимын дарга Тадамори Ошима Эзэн хаан Нарухитогийн танхимыг татан буулгах тухай зарлигийг уншиж танилцуулж буй парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдааныг интернетээр шууд дамжуулж байна.
Уг тогтоолд “Үндсэн хуулийн долоо дахь заалтыг үндэслэн доод танхимыг татан буулгаж байгаа” талаар дурджээ.
Пүрэв гарагийн өглөө Засгийн газар парламентын доод танхимыг тараах шийдвэр гаргаж, түүнийг батлах хүсэлтийг Эзэн хаанд хүргүүлжээ. Танхимыг татан буулгах тухай баримт бичигт Эзэн хаан гарын үсэг зурж, Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргад, дараа нь танхимын даргад гардуулж, депутатуудад сонордуулж байгаа аж.
Есдүгээр сарын 29 -нд эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдож ялалт байгуулсан Кишида аравдугаар сарын 4-нд олонхийн саналаар Японы Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон. Одоогийн байдлаар Японы парламентын доод танхимын 465 суудлын 305 нь Либерал ардчилсан намын эрх баригч эвслийн гишүүд ба түүний хамтрагч Комейто намын гишүүд бүрдүүлж байгаа юм. Депутатуудын бүрэн эрхийн хугацаа аравдугаар сарын 21 -нд дуусах байсан юм.