АНУ-ын засаг захиргааг Жо Байден удирдаж байх үед ОХУ-ын “Хойд урсгал 2” хий дамжуулах хоолойд хориг тавихгүй гэж Politico эх сурвалжаасаа иш татан мэдээлжээ.
Сонинд сануулснаар хязгаарлалтыг Бүгд найрамдах намын сенатор Тед Круз нэвтрүүлэхийг удаа дараа шаардаж байжээ. Гэхдээ нийтлэлд Байдены засаг захиргаа түүнийг Ерөнхийлөгч байх хугацаандаа ямар ч хориг арга хэмжээ авахгүй гэдгээ тодорхой хэлсэн” гэж бичжээ.
Круз Цагаан ордон “Хойд урсгал 2” -ын эсрэг илүү шийдвэртэй арга хэмжээ авахын тулд АНУ-ын 59 элчин сайдын зөвшөөрлийг хойшлуулж байгаа тталаар өмнө нь мэдээлж байсан юм. Харин Politico-ийн мэдээлснээр одоогоор долоон элчин сайд ажиллаж байгаа аж.
Сенатор Круз дамжуулах хоолойн эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээний зохиогч бөгөөд Байдений засаг захиргаа төслийн зарим гол оролцогчдыг хязгаарлалтаас чөлөөлж, Европын эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж буй үр дагаврыг багасгахад анхаарлаа хандуулахыг санал болгож эхэлсэнд сэтгэл дундуур байгаа аж.
Долдугаар сард АНУ Хойд урсгал 2 -ийг ажиллуулах хэд хэдэн нөхцлийг бүрдүүлсэн Герман улстай хамтарсан мэдэгдэл гаргаж хий дамжуулах хоолойн барилгын ажлыг дуусах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Ялангуяа 2024 оноос хойш Украины нутгаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн дамжуулалтыг хадгалах нь Киев, Европын ашиг сонирхолд нийцэх болно гэсэн байр суурийг илэрхилйж байв.
Нэмж дурдахад Берлин дамжин өнгөрөх гэрээний хугацааг 10 хүртэл жилээр сунгахад шаардлагатай бүх хөшүүргийг ашиглах үүрэг хүлээсэн байгаа.
Өмнө нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим өмнө нь ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар төлөвлөж, Батлан хамгаалахын төсвөө баталж байсан билээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч “Хойд урсгал 2” -ын эсрэг хуулийн төслийн хүрээнд хийн хоолойг төлөвлөх, барих, ажиллуулах ажилд оролцож буй хүмүүст хориг үйлчилж байхаар тусгаж байсан юм.
Гэвч Москва удаа дараа энэхүү хий дамжуулах хоолой нь зөвхөн Орос улсад төдийгүй Европын холбоонд ашигтай арилжааны төсөл учраас улс төржүүлж болохгүй гэдгийг удаа дараа онцолж байсан билээ.
Эх сурвалж: RIA