УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 мянган ам.доллар байсныг багасгаж 50 мянган ам.доллар болгон бууруулахаар тусгажээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа дараах байр суурийг илэрхийллээ. “Хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгох, оршин суух зөвшөөрлийг шийдэх нь тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Гэхдээ эдгээр асуудлыг шийдээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл том эндүүрэл. Монголын маш олон хууль тогтоомжид тээг байна. Үүнийг арилгахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэж бизнесийнхэн ярьдаг. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн том айдас бол төрийн дээд албан тушаалтнуудын авлига, дээрэм. Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн олон кейс бий” гэлээ.