NoDoubleStandart хөдөлгөөнийг зохион байгуулагч гэх иргэн Д.Монголхүүг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “…эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан…” гэх үндэслэлээр Д.Монголхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих 461 ангид саатуулаад байв.
Гэвч Ганцхудагийн урьдчилан хорих ангиас түүнийг Э.Одбаяр нарын иргэд очиж, хууль бусаар авч явсан тухай бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Өчигдөр Цагдаагийн байгууллага энэ талаар мэдээлэл өгч байсан.
Гэвч өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Д.Монголхүү нь Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагдан хорих шаардлаггүй гэж үзсэн юм.
Д.Монголхүүг тойрсон үйл явдал өнөөдөр ч хуулийн байгууллагуудыг дамжин яригдаж Прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.
Уг гомдлыг өнөөдөр хэлэлцээд Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргасан тухай шүүхээс мэдээллээ.