Кабулын Нисэх онгоцны буудалд нөхцөл байдал муудсан учраас Афганистанаас нүүлгэн шилжүүлж чадаагүй ЖАЙКА (Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг)-ийн орон нутгийн ажилтнууд болон тэдний гэр бүлийг оролцуулсан 16 хүн хуурай замаар Афганистанаас гарч, хөрш зэргэлдээ орнуудаар дамжин явсаар есдүгээр сарын 30-нд Японд иржээ.
Японы ГХЯ-ны мэдээлснээр, ЖАЙКА-гийн Афганистан дахь ажилтнуудыг оролцуулсан 15 хүн, тэдний гэр бүлийнхэн Японд ирсэн бөгөөд ЖАЙКА-ийн дэмжлэгтэйгээр Японы их сургуульд элсэн орсон нэг хүн ирж чадаагүй байна.
Афганистанд нөхцөл байдал хүндэрч, Японы засгийн газар наймдугаар сард иргэд болон Японы байгууллагуудтай хамтран ажиллаж байсан 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж авсан. Нисэх онгоцоор тээвэрлэсэн энэ хүмүүсийн тоонд эдгээр 16 хүн багтсан боловч тэднийг нүүлгэн шилжүүлж амжаагүй байна.
Тэд есдүгээр сарын эхээр Афганистанаас хуурай замаар гарч, хөрш зэргэлдээ орнуудаар дамжин явсан бөгөөд Гадаад харилцааны яамнаас Япон руу нислэг зохион байгуулж, тэднийг богино хугацаанд оршин суух виз олгох зэрэг тусламж үзүүлжээ.
Одоогийн байдлаар Япон улс шинэ коронавирусийн онцгой дэглэмийг хэрэгжүүлж гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа ч эдгээр иргэдээс коронавирус илрэх гэх мэт эрүүл мэндийн ямар нэгэн асуудал батлагдаагүй аж.