АНУ-ын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Марк Милли АНУ-ын арми зарим даалгавраа биелүүлсэн ч Афганистанд хийх даалгавраа биелүүлээгүй хэмээн мэдэгдсэн талаар Washington Post мэдээлэв.
“Энэ дайн бидний хувьд стратегийн бүтэлгүйтэл байсан. Бид сүүлийн 20 хоногт, бүр сүүлийн 20 сарын хугацаанд алдаа хийсэн” гэж генерал АНУ-ын Сенатын сонсголын үеэр хэлжээ. Милли мөн АНУ-ын арми Афганистан дахь Аль-Каида террорист бүлэглэлийг устгаж чадсан боловч “Талибан” радикал бүлэг Афганистаны засгийн эрхийг авах явдлаас сэргийлж чадаагүй. Вашингтон үүний төлөө зүтгээгүй хэмээн мэдэгджээ.
Цэргийн албан хаагчдийн хэлснээр АНУ хэд хэдэн стратегийн амжилтгүй шийдвэр гаргасан нь Афганистан дахь цэргийн бүх ажиллагааг бүтэлгүйтэхэд хүргэжээ.
Саяхан АНУ Афганистантай хил залгаа орнуудтай Афганистан дахь терроризмтой тэмцэх ажиллагаанд цэргийн байгууламж ашиглах талаар хэлэлцээ хийж байгаа тухай, тэр дундаа тус бүс нутагт орших Оросын баазуудыг мэдээлж байсан тухай Politico мэдээлж байв.
Өмнө нь АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Марк Милли Афганистанаас АНУ-ын цэргүүдийг хурдан гаргаж, тус улсад Талибан засгийн эрхэнд гарсан АНУ-ын нэр хүнд дэлхийн давцанд унахад нөлөөлж, хохирол учруулсан гэж Конгресс дээр мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ГАЗЕТА