Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдвартай 3100 хүүхэд эмчлүүлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв.
Тодруулбал, Монгол Улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 20.1 хувь буюу 57 мянга гаруй нь хүүхэд байна. Хичээл, сургууль эхэлснээс хойш вакцинд хамрагдаагүй бүлэг буюу 12-оос доош насны хүүхдүүд халдварласан тохиолдол нэмэгджээ. Гэхдээ дийлэнх нь сургуулийн орчинд бус гэр бүлийнхнээсээ халдвар авсныг Эрүүл мэндийн сайд онцлов.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас танхимын сургалтаас цахим сургалтад шилжсэн ерөнхий боловсролын 200 гаруй сургууль байна. Харин цахимд шилжих хүсэлт гаргасан 300 гаруй сургууль байгаа аж.