Олаф Шольц тэргүүтэй Германы социал демократууд Бундестагийн сонгуульд тэргүүлж байна. Тэд бараг 26%-ийн санал авсан бол эрх баригч нам нь одоогоор 24%-ийн л санал аваад байгаа аж. Энэ бол СЕХ-ны албан ёсны урьдчилан мэдээлэл. Саналын хуудсыг бүр тойрогт тоолжээ.
Социал демократуудын штабанд баяраа тэмдэглэж байна. Тус нам Бундестагийн өмнөх сонгуулиудынхаа үр дүнг сайжруулж байхад Баварын консерваторууд 1949 оноос хойших хамгийн таагүй үр дүнгээ үзүүлжээ. Гуравдугаар байрт “ногоон” нам орсон бол “Зүүн” нам парламентад орох 5%-ийн босгыг даваагүй байна.
Өдгөө шинэ канцлер болж мэдэхээр болсон социал демократуудын тэргүүн Олаф Шольц иргэддээ итгэл үзүүлсэнд талархжээ.
Сонгуулийн үр дүнгээр Бундестагийн 20 дахь удаагийн чуулган ямар харагдахыг төдийгүй шинэ канцлер хэн болохыг тодорхойлох юм. Учир нь Ангела Меркель албан тушаалаа орхиж байгаага зарласан билээ.
Эх сурвалж: MIR24