Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон баг тамирчин, дасгалжуулагч, шүүгчийг өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт хүлээн авч уулзан, мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын батламж гардууллаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:

  • Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг,
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг,
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэг, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нарт тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр,
  • Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр,
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр,
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,
  • Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,
  • Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр,
  • Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр,
  • Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр,
  • Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр,
  • Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа.

Тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарт батламж гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “1961 онд Монгол Улс НҮБ-д элсэн орж тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулсны дараа анхны буюу 1964 оны Токиогийн олимпд оролцож байсан. Түүнээс хойш хагас зууны дараа Токио-2020 зуны олммпод оролцсоныг тэмдэглээд, Засгийн газраас Олимпызмыг дэлгэрүүлэх Үндэсний хороо байгуулж өөрийн биеэр ахалж байгааг тэмдэглэв. Тэрбээр, “Гуравхан жилийн дараа болох Парисын олимпын наадамд тамирчдаа бэлтгэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв УТҮГ-ыг байгуулахаар болоод байгааг дуулгахад таатай байна. Парис 2024 олимпын наадамд оролцох олон эрх авчирч, Монголынхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа олон удаа эгшиглүүлэхийн ерөөл дэвшүүлье” хэмээн хэллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн