Англи улсад шатахууны нийлүүлэлт огцом буурч, Бритиш Петролиум компани 1200 гаруй ШТС-аа хаажээ. Учир нь ачааны том оврын жолоочийн хомсдол үүсч, газрын тосны үйлдвэрүүд цар тахлаас шалтгаалан хэвийн ажиллаж чадахгүй байгаа зэргээс үүдэн шатахуун тээвэрлэлт тус улсад тасалдаад байгаа юм байна.
Шатахууны хомсдлоос үүдэн Англичууд шатахуун түгээх станц дээр хэдэн арван өдрөөр дугаарлаж, жолооч нарын хооронд зодоон гарч, эмх замбараагүй байдал үүсч эхэлсэн учраас Англид цэрэг цагдаагийн хамгаалалтыг чангаруулж, ШТС-уудыг хамгаалалтад авчээ.
Шатахуун хомсдон дэлгүүрүүд бараагаа татаж авч чадахгүйд хүрэн лангуунууд нь хоосорч байгаа гэнэ. Хэдийгээр Англи улс шатахууны нийлүүлэлтээ хэвийн болгохоор ажиллаж байгаа ч 12 сар хүртэл энэ хямралыг давж чадахгүй гэдгийг шатахуун борлуулагчид сануулж байгаа аж.
Ачааны машины жолоочийн дутагдлаас үүдэн шатахууны нийлүүлэлт тасалдана гэж болгоомжилсон жолооч нар Их Британийн шатахуун түгээх станцуудын гадаа хоёр өдөр автомашины урт дараалал үүсгэлээ. Үүсээд байгаа шатахууны хомстол нь үнэхээр хүргэлтээс үүссэн үү, эсвэл хүн амын сандралаас үүдэлтэй үү гэдгийг хэлэхэд хэцүү байна.
Лондон, Эссекс, Кембриджешир хотын арав орчим ШТС өглөөнөөс орой болтол хэдэн зуун машин дугаарлан шатахуун авч байгаа бөгөөд хурдны замын ойролцоох ШТС-ууд дээр оочер ихэсч түгжрэл үүсэхэд нөлөөлж эхэлжээ.