Сомалийн Үндэсний театр сүүлийн 30 жилд анх удаа кино гаргажээ. Өргөн дэлгэцийн үзүүлбэрээр “Ёслол”, “Тамын болзоо” гэсэн хоёр богино хэмжээний кино үзүүлсэн байна.
Тус театрыг 1967 онд Хятадын удирдагч Мао Зэдуний мөнгөөр барьсан аж. Театр нээгдсэн эхний жилүүдэд тоглолт, жүжиг гардаг байсан ч 1991 онд гарсан иргэний дайнаас хойш соёлын амьдралыг зогсоожээ. Ингээд театрыг цэргийн бааз маягаар ашиглаж, хээрийн командлагчид байрлаж байв. 2012 оны театрыг дахин нээсэн ч хоёр 7 хоногийн дараа амиа золиослогч алан хядагч дэлбэлжээ.
Өмнө нь үүгээр нэг ч удаа сомали кино үзүүлж байгаагүй учраас энэ удаагийн кино үзүүлбэр чухал үйл явдалд тооцогдож байна. Үүнээс гадна үзэгчид дотоод хамгаалалттай бүсэд нэвтрэхийн тулд хэд хэдэн шалганаар орох ёстой болжээ.
Эх сурвалж: МIR 24