Шатахууны нөөц хомсдсон нь Засгийн газрыг сандаргаж байна. Машинтай иргэд ШТС-ууд дээр олон цагаар дугаарлаж, оочер дараалал нь төв замууд руу орсноор хотын автозамд бөглөрөл үүсгэх болжээ.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж 5-7 хоногийн дотор БНХАУ-аас 40 гаруй мянган тонн шатахуун татан авна гэж мэдэгдсэн ч өнөөдөр 15:00 цагт Засгийн газар шатахууны асуудлыг дахин хэлэлцэхээр ээлжит бус шуурхай хуралдаан зарлажээ.