ДЭМБ-ын COVID-19-ийн ахлах мэргэжилтэн Мария ван Керхове коронавирусын Дельта омог дэлхийн нийт халдвар авсан хүмүүсийн 99 хувьд илэрч байгааг мэдээлжээ. Дельта хувилбар нь анх Энэтхэгт бүртгэгдсэн юм.
Мөн Мария ван Керхове Альфа, Бета, Гамма хувилбарыг ч аюултайд тооцож, гэхдээ эдгээр нь халдвар авсан хүмүүсийн дөнгөж 1 хувьд илэрч байгаа. Дельта оиог илүү хүчтэй, илүү халдвартай бөгөөд дэлхийд тархсан бусад хувилбарыг давамгайлж байна гэдгийг мэдэгджээ.
Одоогийн байдлаар Дельта хувилбар дэлхийн 185 улс, бүсэд бүртгэдсэн байна. Үүнээс гадна коронавирусын 5 өөр омог сонирхол татаж эхэлжээ. ДЭМБ эдгээр хувилбарт Йота, Эта, Каппа зэрэг омгуудыг багтаасан ч тэднийг “аюул дагуулах” ангилалаас бууруулж, “анхааралд орсон” ангилалд хамааруулжээ. Харин Америкийн эрдэмтэд Дельта омгоос Moderna-гийн вакцин хамгийн сайн хамгаалдаг болохыг тогтоосон байна.