ЭМЯ сүүлийн 24 цагт 3361 хүнээс Covid-19 халдвар илэрч, архаг хууч өвчин нь Covid-19 халдвартай хавсарсаны улмаас 21-80 насны 13 хүн эндсэн гэж мэдээлэв. Өнөөдөр 5286 хүн эдгэрч эмнэлгээс гарччээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1540 нь нийслэлд, 1821 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 22204 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 12702, хүндэвтэр 7004, хүнд 2103, нэн хүнд 395 хүн байна.