Хүн, мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтмол зохион байгуулж байна.
Шалгалтаар энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 22-ны хооронд 18 удаагийн тохиолдлоор нийт 47 ширхэг тарваганы түүхий тулам илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, шинжилгээ хийж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар