Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж, 26.3 мянган га-гаас 37.7 мянган тонн үр тариа, үүнээс 24.3 мянган га-гаас 34.4 мянган тонн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Ингэснээр үр тарианы хураалт 6.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувийн явцтай байна.
Энэ онд улсын хэмжээгээр 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.