ОХУ-ын цахилгаан дамжуулах станцын засвартай холбоотойгоор баруун бүсийн хэрэглэгчид гурван хоног цахилгаангүй байгаа. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын хуралдааны дундуур тайлбар хийлээ.
Н.Тавинбэх: Баруун бүсийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг. Манай улс ОХУ-аас 110 кВт-ын хүчдэлийн шугамаар эрчим хүчээ дамжуулан авдаг.
Уг шугамд ОХУ өөрийн эзэмшлийн талд засвар хийх шаардлагатай болсон учраас гурван өдөр буюу есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд 06:00-22:00 цагийн хугацаанд засвар хийж, цахилгааныг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн 22:00 цагт засвар дуусаж хэвийн системдээ шилжинэ гэж мэдэгдлээ.