ЭМЯ: Коронавируст халдварын 2893 тохиолдол батлагдаж, 13 иргэн нас барлаа

2021-09-18 11:421min0
16

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2893 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 13 нас барлаа гэж ЭМЯ мэдээлэв.

Монгол Улсад Ковид-19 халдвараар өвчилсөн хүний тоо 272.369, нас барсан хүний тоо 1023-т хүрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1411 нь нийслэлд, 1482 нь орон нутагт бүртгэгджээ.

Улмаас улсын хэмжээнд 21.497 иргэн эмнэлэгт, 54.851 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй