УИХ-ын 18, 28 тойрогт болох нөхөн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

2021-09-17 15:391min0
06

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 14 нэр дэвшигч өрсөлдөнө. Хэнтий аймгийн 18 дугаарт тойрог дөрвөн өрсөлдөгчтэй, СХД-ийн 28 дугаар тойрог 10 өрсөлдөгчтэй байх юм. СЕХ есдүгээр сарын 9-нд

18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 ДУГААР ТОЙРОГТ /8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  5. “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нарыг нэр дэвшигчээр бүртгэн, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргасан байгаа.

Нөхөн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 18-ны өдөр  буюу бямба гаригт эхэлж, 21 хоног үргэлжлэх юм. Санал хураалт 10 дугаар сарын 10 буюу ням гаригт болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй