УИХ-ын гишүүн С.Одонтуяа АТГ-т шалгагдаж байна. Түүнийг Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын гар утсанд илгээсэн Эрдэнэчимэг гэдэг найзынхаа импортоор орж ирж байгаа бараанд ногдуулах татварыг хөнгөлөхийг хүссэн мессеж дээр үндэслэн шалгаж байгаа бололтой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан тул АТГ хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.