Монгол Улсад нийтээр нь вакцинжуулсны дараа коронавирусний өвчлөл огцом нэмэгдлээ. Юу нь болоогүй талаар вирус судлаач, Оросын ШУА-ийн зөвлөх гишүүн, Новосибирскийн улсын их сургуулийн Биотехнологи, вирус судлалын факультетийн эрхлэгч Сергей Нетесов “МИР 24” телевизэд ярилцлага өгчээ.
–Монгол Улсын ЭМЯ-ны мэдээллээр, наймдугаар сарын 17-ны байдлаар тус улсад насанд хүрсэн хүн амынх нь 97,8% нь вакцин хийлгэжээ. Өсвөр насныхан ч бас статистикт орсон байна. Гэвч есдүгээр сард Монгол Улс халдварын тооны хоногийн дээд үзүүлэлтээ эвдлээ. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
Сергей Нетесов: Миний мэдэж байгаагаар Монголд ихэвчлэн Pfizer-ын вакцин хийгдсэн. Энэ бол хоёр нэгдэлт МРНК вакцин. Үүний нэг онцлог нь маш бага температурт тээвэрлэж, хадгалах шаардлагатай. Тэгсэн цагт л шинж чанараа хадгалж чаддаг. Энэ температурыг алдах маш амархан. Ижил төстэй сэжиг таамаг өдгөө Израиль руу вакцин хүргэж буй асуудалд байна. Энэ бол боломжит эхний тайлбар.
–Бас AstraZeneca-гийн вакцин хийсэн гэх мэдээлэл байна.
Сергей Нетесов: Pfizer-аас гадна төдий тооны AstraZeneca байсныг би мэдэхгүй. Энэ мэдээллийг олж авах хэрэгтэй. Үүний тулд хэл мэдэх хэрэгтэй.
Хоёр дахь боломжит тайлбар нь энд «дельта» хувилбар орж ирчихсэн байна. Яагаад гэвэл энэ хувилбар олон оронд тойруу замаар орж ирж байна. Өөрөөр хэлбэл шууд Энэтхэгээс биш, завсрын орнуудаар дамжин орж ирж байна. Хэрвээ энэ вирус тэнд нэвтэрчихсэн бол «дельта» омог Pfizer-ын дараа ч, AstraZeneca-гийн дараа ч дархлааг нэвтэлж байна гэсэн үг. Их Британи, АНУ-д ийм нөхцөл байдал үүссэн. «Дельта» хувилбар зарим вакцины дархлаанаас зайлсхийж байгаа ч нас баралт бараг өсөхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл вакцины гол үүргээ биелүүлж, өвчний хүндрэл, нас баралтаас хамгаалж байна гэсэн үг. Монголын энэ мэдээлэл маш чухал байна.
– Израильд гарсан шиг дүр зураг бий болжээ?
Сергей Нетесов: Магадгүй, маш адилхан шалтгаантай гэсэн үг. Европын хэд хэдэн оронд аймар гэдгээ харуулсан «дельта» омог, мөн вакцины хүргэлтийн асуудал гэсэн хоёр л шалтгаан бий. Израильд вакцин хүргэлт илүү хүнд. Учир нь өдгөө тэнд 30-аас дээш градусын халуун байгаа шүү дээ.
–Манайд ч бас ийм дүр зураг гарах боломжтой юу?
Сергей Нетесов: Манайд «дельта» омог аль зургаадугаар сард орж ирсэн. Түүний анхны тохиолдлууд тавдугаар сарын сүүлчээр гарсан. Одоо болж буй давалгаа нь үндсэндээ үүнээс гарсан. Манайхны хувьд вакцины асуудалд байхгүй. Тэр тусмаа манайд Израиль, Монголоос ялгаатай нь вакцинжуулалтад хамрагдсан хүмн амынх нь хувь дөнгөж саяхан л 25%-д хүрсэн шүү дээ. Манайд “дельта” хувилбар бүрэн хэмжээгээр ширүүсэж байна. Үүний тулд вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс өчнөөн байна шүү дээ.
–Энэ омог манайд эрт гарсан болохоор шинэ омгонд үзүүлэх биеийн хариу урвал өөрөөр хэрэгжих юм байна, тийм үү?
Сергей Нетесов: Тийм ээ, энэ омог бидэнд аль хэдийн үйлчилж эхэлсэн. Дээр нь манай «Спутник» вакцин векторын вакцинууд дотроо хамаагүй сайн байна.
–Зарим вакцины дараа «дельта» омог дархлааны хамгаалалтыг эвдэж байна шүү дээ. Яагаад?
Сергей Нетесов: Үнэнийг хэлэхэд бүх вакцин «дельта»-гийн эсрэг муу ажиллаж байна. Яагаад гэвэл энэ омог бие махбодод илүү олон тоогоор үрждэг. Тиймээс Хятадын анхдагч хувилбарын тунгаас илүү авч байна. Ямар ч вакцин вакцины өндөр тунгаар дайрч болох эцсийн хэмжээний хаалт бий болгодог. Олон хүн вакцины дараа амны хаалт зүүхээ больдог бөгөөд энэ нь тунг багасгадаггүй.
–Ямар нэгэн вакцин илүү сайн, эсвэл муу хамгаалдаг гэж ярьж болох уу?
Сергей Нетесов: Энэ бол вакцин хийлгэсэн олон тооны хүмүүс дээр боловсруулах мэдээлэл бөгөөд өдгөө дүн шинжилгээний шатандаа явж байна. Өдгөө бараг бүх нөхцөл байдал адилхан байна. Улс орнуудын хувьд ялгаатай байгаа цорын ганц зүйл бол вакцинд хамрагдсан хүмүүсийн хувь хэмжээ юм. Манайд энэ үзүүлэлт маш доогуур байна.
-Монголын нөхцөл байдлыг засах болох уу?
Сергей Нетесов: Pfizer, Moderna, тэр ч байтугай манайд боловсруулсан шинэ «Спутник»-ийг хүртэл Британийн хувилбар дор хийсэн шүү дээ. Тэд одоогийн «дельта» хувилбарт зориулсан вакцин хийсэн үү, үгүй юу гэдгийг би санахгүй байна. Гэхдээ логикийн хувьд хийх л ёстой. Эдгээр хувилбар дээр үндэслэсэн шинэ вакцины дараагийн үе шатыг эхлэх ёстой. Гэвч үүний тулд цаг хугацаа хэрэг болно. Клиникийн 1, 2-р шатны туршилт гээд л явах ёстой. Хэрэвээ журмаа баримталж чадвал бид “дельта” хувилбарын вакцинд тийм ч хурдан хүрч чадахгүй, хагас жил ч болж магадгүй.
–Өнөөгийн нөхцөлд Монголын төр засаг энэ давалгааг дарахын тулд юу хийх ёстой вэ?
Сергей Нетесов: Гарц гаргалгааг нь хэдийнэ хэлээд өгчихсөн. Pfizer дээр хийсэн туршилтаар 3 дахь тун «дельта» хувилбараас бараг 95% хамгаалж байна гэж гарсан. Учир нь шинэ дархлаа бий болно гэсэн үг. Тиймээс тэд энэ замаар ямар боломжтой. Хэдийгээр америкчууд өөрсдөө ч хагас жилийн дараа дахин вакцинжуулахыг дэмжихгүй байгаа ч гэсэн ийм л арга зам байна.
–Орост нэмэлт тунгийн вакцин хийх хэрэгтэй юу?
Сергей Нетесов: Туршилт л харуулна даа. Практик гэдэг бол үнэний шалгуур. Үнэхээр хэрэгжиж чадаж байна уу гэдгийг хэдүүлээ харцгаая.
Эх сурвалж: Mir24.tv