Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3240 хүнээс коронавирусын халдвар илэрчээ. Үүний 1705 нь нийслэлд, 1535 нь орон нутагт бүртгэгдэн байна. Мөн халдварын улмаас 14 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл болон аймаг, орон нутгийн эмнэлэгт 21.334 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн 39.792 хүн хөнгөн хэлбэрийн оноштой Өрхийн эмнэлгийн хяналтанд байна. Мөн хугацаанд 3,899 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн-13.962
- Хүндэвтэр- 5457
- Хүнд-1649
- Маш хүнд-266 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.