Энэтхэгт Nipah хэмээх аюултай вирусийн дэгдэлт гарсныг NDTV теле суваг мэдээлэв. Тус мэдээллээр, өвчлөл Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид бүртгэгдсэн гэнэ. Халдварын улмаас 12 настай хүү нас барж, хоёр хүнд шинж тэмдэг ажиглагджээ.
Төрөөс Үндэсний өвчний хяналтын төвийн мэргэжилтнүүдийн багийг муж руу шуурхай илгээсэн аж. Одоогоор өвчтөнүүдийн бүх хавьтагчийг олж тогтоож, хөл хорионд оруулахаар судалж байгааг шинжээчид хэлжээ.
Nipah вирус анх Махараштра мужийн сарьсан багваахайнаас илэрсэн юм. Уг вирус ихэвчлэн нисдэг үнэгнээс илэрдэг байна. ДЭМБ үүнийг илүү аюултай вируст тооцдог. Вирусийн эсрэг эм, вакцин байхгүй бөгөөд нас баралт 65-100% байдаг гэнэ.
Эх сурвалж: IZ.RU