УИХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 18-нд эхэлнэ

2021-09-04 12:29
08

Нам, эвслүүд УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж дууслаа. Ирэх аравдугаар сарын 10-нд 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтыг явуулахаар товлон зарласан.

Нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчид ирэх Даваа гаригт буюу есдүгээр сарын 6-нд Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ)-нд нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлнэ.

СЕХ материалыг хянаж үзээд, ажлын тав хоногт багтаан бүртгэсэн, эсэх шийдвэрээ гаргах хуулийн заалттай. Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст энэ сарын 18-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 21 хоног үргэлжлэх юм.