Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Хангарьд ситигийн урд барилга дээр ажиллаж байсан байсан 52 настай эрэгтэй өчигдөр (2021.09.01) 09:00 цагийн үед тогонд цохиулж амиа алджээ. Түргэн тусламжийн автомашин хугацаа алдахгүй очсон ч, харамсалтай нь иргэний амийг аварч чадаагүй байна. Хэргийг шалгах ажлыг Цагдаагийн байгууллага явуулж байна.