Эдийн засгийг сэргээж, эрчимжүүлж, иргэдээ ажилтай, орлоготой байлгах асуудлыг хамгийн чухал зорилтоо гэж УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч санал нэгтэй үзэж, хамтран ажиллаж юм байна. Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 13-ны өдөр төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Эдийн засгаа эрчимжүүлэх асуудлаар зохион байгуулна.
Засгийн газар, УИХ хамтраад эдийн засгийг дахин сэргээж, эрчимжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх төсөл дээр ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Эдийн засгийн дахин сэргэлтийн шинэ хөтөлбөрийг төр, хувийн хэвшил хамтраад коронавирусыг ялж үүний дараагаар эдийн засгаа яаж сэргээх вэ гэсэн том бодлого, зорилтыг дэвшүүлсэн. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэнэ.
Хувийн хэвшлээ дарамт багатайгаар аль болох боломжийг нь тэгш олгож ажлын байр бий болгох, экспортоо дэмжих, импортыг орлох, эдийн засгийн хамаарлыг багасгах, хамгийн гол нь иргэдээ ажилтай, орлоготой байлгахад чиглэсэн багц өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар “ТV9” телевизийн “Мэдээллийн шууд хөтөлбөр”-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.