Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөнийнхөн мулла Хибатулла Ахундзадаг дээд удирдагч болгохоор төлөвлөж байна гэж “News18” телевиз эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Талибууд зарим талаар төрөө дээд удирдагч нь төрийн тэргүүн бөгөөд улс төр, шашны тэргүүн байдаг Ираны загвараар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Афганистаны дээд удирдагчаар “Талибан”-ы дээд удирдагч Хибатулла Ахундзада болно. Тэрбээр хэзээ ч олон нийтийн өмнө үг хэлж байгаагүй бөгөөд хаана байгаа нь ч тодорхойгүй байгаа юм. Хибатулла Ахундзада дээд зөвлөлийн тэргүүн болох ч магадлалтай гэж эх сурвалж нэмж хэлжээ.
Гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд Ахундзадагийн орлогч нарын нэг болох одоо “Талибан” хөдөлгөөний улс төрийн газрыг толгойлж байгаа мулла Абдул Гани Барадар эсвэл “үзэл суртлын болон шашны хэргийг эрхэлдэг” “Талибан”-ы нэгдүгээр удирдагч Мулла Омарын хүү Мулла Якуб болж магадгүй байна.
Ахундзадагийн ойрын туслахад тооцогддог Мулла Абдул Хаким Хаккани Ерөнхий шүүгч болж магадгүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: ТASS