АНУ -ын Тэнгисийн цэргийн хүчний нисдэг тэрэг Калифорнийн Сан Диего хотын эрэг орчимд усанд осолджээ. Хөлгийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна гэж АНУ -ын Номхон далайн флот Твиттер хуудсандаа бичжээ.

MH-60S нисдэг тэрэг нисэх онгоц тээгч Абрахам Линкольноос хөөрч, эргээс 110 орчим километрийн зайд усанд унажээ. Далайн эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр нэг хүн аврагдсан бөгөөд таван хүн сураггүй алга болжээ.

“Эрэн хайх, аврах ажиллагаанд эргийн хамгаалалт болон тэнгисийн цэргийн хүчний хэд хэдэн хөвөгч хөлөг, болон агаарын хүчний оролцоотойгоор үргэлжилж байна “гэж флотын мэдэгдэлд дурджээ.

MH-60S бол АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан бүтээсэн SH-60 Seahawk нисдэг тэрэгний сайжруулсан загвар бөгөөд ийм төрлийн 500 гаруй нисдэг тэрэг Америкт ашиглагддаг байна.

Эх сурвалж: RIA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн