Хүүхдүүдийг санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болоход нь туслах зорилгоор ХААН Банкнаас 7-17 насныханд зориулан гаргасан “TEEN” багц бүтээгдэхүүн 1 нас хүрлээ.
Хүүхдэдээ дансаар мөнгө шилжүүлэх, зарцуулалтыг хянах, тэдэнд санхүүгийн боловсролыг багаас нь олгох, бэлэн мөнгө ашиглах үед гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зэрэг олон давуу талтай энэхүү багц бүтээгдэхүүний нэг жилийн ойг тохиолдуулан урамшуулал, хөнгөлөлтөөр бэлэг барьж байна. Тодруулбал, 2021 оны 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны өдрийг дуустал “TEEN” багцыг үнэ төлбөргүй авах боломжтой бөгөөд мөн “TEEN” картаараа 2021 оны 9-р сарын 30–ны өдрийг хүртэл ХААН Банкны ПОС төхөөрөмжөөр худалдан авалт хийхдээ дараах байгууллагаас 10-20% хөнгөлөлт эдлээрэй.
Үүнд:
- Панда buble tea – 10%
- EQ kiddys – 20%
- Сүүн шүдхэн – 10%
- Alphabook – 10%
Түүнчлэн хүүхдийнхээ эрүүл мэндийг даатгахдаа TEEN багцын хэрэглэгчид “Амар даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК-ийн үйлчилгээнд 20% хөнгөлөлт эдлэх боломжтой бол гэнэтийн ослын даатгалд хамрагдахдаа:
- Амар даатгал
- Монгол даатгал
- Миг даатгал
- Мөнх даатгал
- Номин даатгал
- Практикал даатгал ХХК-ийг сонгон үйлчлүүлээд 40% хөнгөлөлт авах боломжтой боллоо.
Хэрэв та “TEEN” багцыг хараахан сонгож амжаагүй бол яг одоо салбар нэгжид хандан картаа захиалаад, хүссэн хаягаараа үнэгүй хүргүүлэн аваарай. Ингэснээр картаараа ATM-д шимтгэлгүй зарлагын гүйлгээ хийн, гүйлгээний мэдээлэл мессежээр авах “Ухаалаг мэдээ” үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглаж, хүүхдийнхээ данс руу шимтгэлгүй гүйлгээ хийж хянах боломжтой юм.
TEEN багц үйлчилгээний хэрэглэгч хэрхэн болох талаар илүү дэлгэрэнгүйг ЭНД, багц үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.